

Баяжуулалт
Төвөөс зугтах хүчний ялгагч
Төвөөс зугтах хүчний ялгагч (Centrifugal Concentrator / Центробежный концентратор) нь эрдсийн нягтын зөрүү болон өндөр даралттай төвөөс зугтах хүчний үйлчлэлд үндэслэн ашигт эрдсийг ялган салгадаг гравитацийн баяжуулалтын өндөр бүтээмжтэй төхөөрөмж юм. Нягт өндөртэй, чөлөөт байдалтай эрдэст илүү тохиромжтой — шороон болон үндсэн ордын алт, цагаан алт, вольфрам, касситерит (цагаан тугалга), тантал, ниоби. Нарийн ширхэг (0.02–0.074 мм)-ийг ч барина. Хөнгөн, нягтын зөрөө багатай эрдэс, эсвэл сульфидтэй нягт холбоотой алтанд гравитацийн үр ашиг буурна.
Үнийг лавлана уу
Тоног төхөөрөмж Монголд ирэх хугацаа · 10–20 хоног
Үйлдвэрлэгч
ZOOMJO · KBW Machinery
Каталог
ZOOMJO төвөөс зугтах ялгагч
Загвараа чагтална. Үйлдвэрлэгчийг өмнө эсвэл дараа нь сонгоод сагсанд нэмнэ үү.
0 загвар сонгосон
| Загвар | Хүчин чадал т/ц | Хамгийн том бүхэллэг, мм | Тэжээлийн нягт % | Ус т/ц | Баяжмал кг/удаа | Хөдөлгүүр кВт | Эргэлт э/мин | Даралт МПа | Тоног төхөөрөмжийн хэмжээ | Жин кг | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Type 19 | 0.25–1 | 0–3 | 0–50 | 1.5–2 | 2–3 | 0.75 | 800 | 0.04 | 0.8×0.8×0.8 м | 345 | |
| Type 30 | 2–8 | 0–4 | 0–50 | 4–6 | 10–20 | 1.5 | 600 | 0.12 | 1.2×1.2×1.3 м | 400 | |
| Type 60 | 10–40 | 0–6 | 0–50 | 10–15 | 30–40 | 5.5 | 450 | 0.25 | 2×1.7×1.8 м | 1300 | |
| Type 70 | 25–30 | 0–6 | 0–50 | 17–25 | 50–60 | 7.5 | 430 | 0.3 | 2.1×1.7×2 м | 1900 | |
| Type 80 | 35–60 | 0–6 | 0–50 | 20–30 | 60–70 | 11 | 400 | 0.33 | 2.3×1.8×2.2 м | 2000 | |
| Type 100 | 80–120 | 0–6 | 0–50 | 40–60 | 70–80 | 18.5 | 360 | 0.4 | 2.5×2.0×2.4 м | 2500 | |
| Type 120 | 120–180 | 0–6 | 0–50 | 70–80 | 110–120 | 22 | 360 | 0.3 | 2.7×2.2×2.6 м | 3000 |
Загвар чагталж, үйлдвэрлэгч сонгоод сагсанд нэмнэ үү.
KBW Machinery төвөөс зугтах ялгагч
0 загвар сонгосон
| Загвар | Хүчин чадал т/ц | Хамгийн том бүхэллэг, мм | Тэжээлийн нягт % | Ус т/ц | Баяжмал кг/удаа | Хөдөлгүүр кВт | Эргэлт э/мин | Даралт МПа | Тоног төхөөрөмжийн хэмжээ | Жин кг | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| XB-19 | 0.25–0.30 | 0–3 | 0–50 | 1.5–2 | 2–3 | 0.75 | 800 | 0.04 | 790×785×790 | 300 | |
| XB-30 | 2–3 | 0–4 | 0–50 | 4–6 | 10–20 | 1.5 | 600 | 0.1 | 1180×1140×1250 | 500 | |
| XB-60 | 10–15 | 0–6 | 0–50 | 10–15 | 30–40 | 4 | 460 | 0.16 | 1970×1670×1750 | 1300 | |
| XB-80 | 35–40 | 0–6 | 0–50 | 17–25 | 60–70 | 11 | 400 | 0.18 | 2300×1800×2200 | 1800 | |
| XB-100 | 80–120 | 0–6 | 0–50 | 40–60 | 70–80 | 18.5 | 360 | 0.2 | 2500×2000×2400 | 2800 |
Загвар чагталж, үйлдвэрлэгч сонгоод сагсанд нэмнэ үү.
Онцлох давуу тал
01
Ажиллах зарчим
Өндөр хурдаар эргэлдэх конус хэлбэрийн ротор (роторын аяга) дотор зутанг өгнө. Роторын эргэлтээс үүсэх төвөөс зугтах хүч нь дэлхийн таталцалаас (G-force) даруй 60–200 дахин их байдаг тул хүнд нягттай эрдсийн бөөмс (жишээ нь, чөлөөт алт) конусын дотор гадаргуугийн рифлид хурдан тунан баригдана. Энэ үед доод талаас даралттай усыг сүвэрхэг нүхнүүдээр шахаж, тунасан материалыг сийрэгжүүлэн хөнгөн эрдсүүд (хаягдал) дээш залин гарч арилах нөхцөлийг бүрдүүлнэ.
02
Бүтэц ба бүрэлдэхүүн
Эргэлдэх конус ротор, туслах угаах усны систем, цахилгаан мотор ба дамжуулга, баяжмал ба хаягдал хуваарилах бүхээг, удирдлагын автомат системээс бүрдэнэ.
03
Онцлог ба давуу тал
0.02–0.074 мм хүртэлх чөлөөт алт, хүнд эрдсийг 90%+ барина. Химийн реагентгүй, байгаль орчинд ээлтэй. Баяжуулалтын коэффициент өндөр, богино хугацаанд өндөр агуулгатай баяжмал гаргана.
04
Хэрэглээ
Шороон ба үндсэн ордын чөлөөт алт, цагаан алт, мөн тантал, ниоби, вольфрам, цагаан тугалга зэрэг хүнд эрдсүүдийн анхдагч болон баяжмалын баяжуулалтад өргөн ашиглагдана.
Хэрэглээ
- Шороон алт
- Үндсэн хүдэр
Төстэй бараа


Баяжуулалт
ZOOMJO · KBW Machinery
Жиг машин (jigging machine)
Хүнд фракцын ялгарал — алт, вольфрам, цагаан тугалга, төмөр.


