+976 9907 0647
← Мэдээ мэдээлэл

2026.09.05 · 7 үе шаттай мэдээллийн цуврал

Уул уурхайн төсөл хэрхэн хэрэгждэг вэ?

Хайгуулаас хаалт хүртэл

Хайх · Тодорхойлох · Босгох · Ашиглах · Хариуцах

Женесис Энержи Мамбо уул уурхайн төслийг хайгуулаас хаалт хүртэлх 7 үе шатаар тайлбарлаж байна.

  1. 01 / 07 · ҮЕ ШАТ

    Анхан шатны судалгаа

    Geological Survey

    Геологичид талбай дээр ажиллаж, нэг асуултад хариулна: энд орд байж болох уу?

    • Чулуулгийн зураглал, бүтэц, хээрийн судалгаа хийнэ.
    • Сорьц цуглуулж, лабораторийн урьдчилсан шинжилгээ хийнэ.
    • Геофизик, геохимийн хэмжилтээр боломжит бүсийг нарийсгана.

    «Энд ашигт эрдэс байж магадгүй юу?» гэдгийг энд тогтооно.

  2. 02 / 07 · ҮЕ ШАТ

    Хайгуул, өрөмдлөг ба нөөц тогтоох

    Exploration & Resource Definition

    Орд байгаа эсэхийг батлах хамгийн чухал ажил бол өрөмдлөг юм.

    • Өрөмдөж цөмөг (core) дээж авч, бүртгэнэ.
    • Лабораторид агуулга, эрдсийн найрлага, шинж чанарыг тодруулна.
    • Өгөгдлөөр ордын хэмжээ, агуулга, хэлбэрийг загварчилж нөөцийг тооцно.

    «Хэдий хэмжээний нөөцтэй вэ?» гэсэн том асуултын хариу энд гардаг.

  3. 03 / 07 · ҮЕ ШАТ

    Урьдчилсан үнэлгээ

    Scoping / PEA

    Энд төсөл цааш явах боломжтой юу гэдгийг хурдан бөгөөд бодитоор шалгана.

    • Олборлолтын арга, ерөнхий схем (ил эсвэл далд, дэд бүтэц).
    • Боловсруулалтын боломжит хувилбарууд, flowsheet-ын концепц.
    • Өртөг, орлогын урьдчилсан тооцоо, гол эрсдэлийн зураглал.

    Төслийг дараагийн шат руу оруулах эсхийг энд шийднэ.

  4. 04 / 07 · ҮЕ ШАТ

    ТЭЗҮ + БОННУ + Зөвшөөрөл

    Feasibility + ESIA + Permitting

    Төслийг мэргэжлийн түвшинд баталгаажуулах хамгийн чухал үе шат.

    • Уурхай, үйлдвэр, дэд бүтцийн нарийвчилсан зураг төсөл.
    • Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННУ), менежментийн төлөвлөгөө.
    • Ус, хаягдал, нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдлын шийдлүүд.

    Зөвшөөрөл, санхүүжилт, гүйцэтгэлийн үндэс энд бүрдэнэ.

  5. 05 / 07 · ҮЕ ШАТ

    Бүтээн байгуулалт

    Construction

    Төслийн биет бүтээн байгуулалт эхэлж, талбай дээр хөдөлгөөн эрс нэмэгдэнэ.

    • Зам, эрчим хүч, усан хангамж, холбоо зэрэг дэд бүтэц.
    • Уурхай, үйлдвэрийн барилга, суурь, тоног төхөөрөмжийн суурилуулалт.
    • Ажиллах хүч, ханган нийлүүлэлт, логистик идэвхжинэ.

    Ашиглалт эхлэхэд бүх зүйл бэлэн болсон байх ёстой.

  6. 06 / 07 · ҮЕ ШАТ

    Ашиглалт ба боловсруулалт

    Operations & Processing

    Энэ үеэс бодит бүтээгдэхүүн гарч, эдийн засгийн өгөөж эхэлдэг.

    • Хүдэр олборлоно — ил эсвэл далд уурхайн үйл ажиллагаа.
    • Бутлах–нунтаглах–баяжуулах, боловсруулах процесс ажиллана.
    • Бүтээгдэхүүн стандартад нийцэж, зах зээл рүү нийлүүлнэ.

    Аюулгүй ажиллагаа, байгаль орчны хяналт, мониторинг тогтмол явагдана.

  7. 07 / 07 · ҮЕ ШАТ

    Хаалт ба нөхөн сэргээлт

    Closure & Rehabilitation

    Ашиглалт дууссаны дараа талбайг аюулгүй, тогтвортой болгож, байгалийн анхдагч төрхөд аль болох дөхүүлнэ.

    • Газрын хэлбэршүүлэлт, хөрс буцаан дэвсэх, ургамалжуулалт.
    • Ус, тоосжилт, эрсдэлийн хяналт, урт хугацааны мониторинг.
    • Дэд бүтцийг буулгах эсвэл ашигтайгаар шилжүүлэх боломжийг үнэлнэ.

    «Хариуцлагатай уул уурхай» гэдэг нь энэ шатанд бүрэн харагддаг.